“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдах оюутнуудыг ирэх сарын 2-9 ний өдрүүдэд бүртгэнэ. “Оюутан цэрэг”-т 18 нас хүрсэн оюутныг хамруулна. Бүртгэлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
1. Иргэний үнэмлэх
2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
3. Оюутны үнэмлэх
4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
5. Сургуулийн тодорхойлолт /сургуулийн захиргаанаас “Оюутан цэрэг” сургалтанд хамрагдах зөвшөөрлийн хамт /
6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
7. Сургалтанд хамрагдахыг хүссэн өргөдөл
8. Флюрын /Цээжний зураг авхуулсан байх/
9. Биохимийн шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
10. Цусны шинжилгээ хийлгэж хариуг авсан байх
Бүртгэл явагдах газар:
-Баянгол дүүрэг- Дүүргийн хүүхэд хөгжлийн төв
-Баянзүрх дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын хурлын танхим
-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд
-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын нэг үйлчилгээний байранд
-Хан-Уул дүүрэг- Дүүргийн соёлын ордонд
-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн ЗДТГ-ын байранд