АНУ-ын тэргүүн ахайтан асан Мишель Обама өөрийн дурсамжийн талаар өгүүлсэн “Becoming” номоо 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргахаар болсноо өнгөрөгч Ням гаригт зарласан байна. “Дурсамж номоо бичиж байгаа минь надад маш их туршлага болж байна. Би өөрийн үндэс угсааны талаар, Саут Сайдаас өөрийн дуу хоолойг хэрхэн олсон тухайгаа энэхүү номондоо өгүүлэх болно. Миний амьдралын аялал зорилго, хүсэл эрмэлзлэлээ олох гэж буй уншигчдад хэрэг болно гэдэгт найдаж байна. Амьдралынхаа түүхийг та бүхэнтэйгээ хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тэрээр твиттер хуудастаа жиргэжээ.
Б.Болормаа