“Шилэн цогоо” хэмээх нэрээрээ олон түмэнд танил болсон Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл твиттер хуудсыг идэвхитэй ашигладаг нэгэн гэнэ. Тэрээр анх юуны учир шилэн Цогоо гэдэг нэрийг авсан бэ гэхээр юм л бол шударга ёс ярьж, бүх төрийн байгууллагууд авлигаас ангид байх ёстой, бүгдээрээ шилэн байх ёстой гэдэг үгийг байнга хэлдэг байсан болохоор ийм нэртэй болсон байх. Харамсалтай нь түүний үг үйлдэл хоёр төдийлэн сайн нийцдэггүй болохыг нэгэн жиргээч твиттерт ил болгожээ. Монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг сар шинийн баяр болоод удаагүй байгаа. Олон түмэн хийморь лүндаагаа сэргээх нэрийдлээр уул овоо, байгаль орчныг ихээр бохирдуулж байгаа нь нийгмийг бухимдуулсан асуудлын нэг болоод байгааг хаа сайгүй ярьж буй. Энэ тухай өөрийн твиттер хуудаснаа “Ингэж хийморь сэргэнэ гэж байхгүй ээ нөхдөө” хэмээн жиргэсэн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн жиргээнд өөрийнх нь зургийг хавсаргаж үг, үйлдэл хоёрт нь алд дэлэм зөрж байдгийг нь тодорхой харуулжээ.