Нам даралтын зуух дэлбэрсэний улмаас амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт \”Зээлийн…тоотод нам даралтын зуух дэлбэрч, хүн нас барсан байна” гэх дуудлага ирсэний дагуу шалгахад, тус тоотод оршин суух 60 настай А нь өвлийн сууцныхаа нам даралтын зуухыг галлаж байх үед нь дэлбэрч өндөр даралтанд цохигдон нас барсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Тиймээс иргэдийг нам даралтын зуухтайгаа харьцаж галлахдаа болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
эх сурвалж: zaluu.com