Манайх хойд хөрш ОХУ руу визгүй зорчдог болсноос хойш сэргэлэн нь дэндсэн монголчууд маань хувиараа хүнс, бараа оруулж ирж борлуулах болсон. Уг нь Оросоос албан ёсны эрхтэй ААН-үүд цаанаасаа баталгаажилттай, манайд ирээд бас давхар хяналтаар ордог хүнсний бүтээгдэхүүнүүдийг импортолдог. Харин хувь хүмүүс хугацаа дууссан бараа бүтээгдэхүүнийг мэдэхгүй оруулж ирж зардаг нь асуудал үүсгэдэг байна. Дээр нь удахгүй Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор иргэд болон байгууллагууд баяртаа зориулж баталгаагүй архи дарс хэрэглэн хордох тохиолдол багагүй гардаг билээ.
Жишээлбэл, Kрасноярскт хуурамч архинд хордож үхэх асуудал огцом нэмэгдэж шуурхай арга хэмжээ авч байгаа гэнэ. Эдгээр архи нь Эрхүү, Улаан-Үд хавиар их тархсан аж. Түүнчлэн манайхан виски, коньяк, мөн алдартай брэндийн хуурамч архийг хямд болохоор нь худалдаж авчирдаг байна. Тэгэхээр аль болох баталгаат бүтээгдэхүүнийг албан ёсны борлуулагчаас нь авахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
эх сурвалж: wikimon.mn