Манай улс БНХАУ-ын Экспорт-Импорт банкнаас нэг тэрбум
ам.долларын зээл авах ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан.Үүний дараа уг
зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тогтоолын төслийг УИХ-д ч өргөн бариад
байгаа.
Харинөчигдөр Засгийн газраас Сангийн яам, БНХАУ-ын
Экспорт-Импорт банк хооронд байгуулах нэг тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий
хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталжээ.
Тодруулбал, БНХАУ- ын Засгийн газраас олгох нэг тэрбум
ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг
барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын
өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын
шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Max боловсруулах
12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж
нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр болсон байна.