Жүжигчин Б.Амарсайхан \”Бодлын хулгайч” киногоороо АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон \”Asian World Film Festival”-д оролцжээ. Нийт 30 кино бүтээл өрсөлдсөн энэ фестивалиас \”Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, \”Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл”-ийн шагналыг авчээ.
Мөн энэ үеэр жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулсан байна. Түүнтэй хамт \”Oscar”-ын шагналт, нэрт продюссер Андре Морган, \”Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ.
эх сурвалж: shuud.mn