Сэлэнгэ аймгийн Мандал суманд үйлажиллагаагаа явуулдаг \”Нархан” цэцэрлэгийн багш н.Баясгалан гэгч нь гурван настай охиныг түлсэн хэрэг гарсан байна. Бяцхан охин багшаасаа айхдаа ёо гэж ганц ч дуугаралгүй байсаар гэртээ харих зам зуураа аавдаа\”Аав аа, миний хөл ёо ёо болоод өвдөөд байна” гэхэд өмдийг нь тайлж үзэхэдхөлийнх нь арьсхууларч, өмдөндөө үрэгдэннаалдчихсан байсан аж.
Энэ тухай маргааш өглөө багшид нь хэлэхэд \”Тийм сүртэй түлчихэж үү.Маралмаа уйлахгүй л байсан даг” хэмээн хэнэг ч үгүй хариулсан аж. Охины аав, ээж Улаанбаатар хотод ирж, ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт үзүүлэхэд III зэргийн түлэгдэлт гэж оношлогджээ. Энэ түлэгдэлт нь амь насанд нь ч хүрч болохуйц юм байна.
Хүүхдийг ийн оношлоход лбагш бүсгүй уучлал гуйж \”Би ажилтай байж л хүүхдийн тань түлэгдэлтэд түрхэх эм тарианы мөнгийгтөлнө шүү дээ. Намайг ажлаас минь бүү халуулаач” хэмээн цэцэрлэгийнхээ эрхлэгчээр дамжуулан гуйлгажээ.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Оюун гэх эмэгтэй эл хэргийн араас сураг тавьж хөөцөлдөж, илрүүлээгүй бол бяцхан охины хохь болоод үлдэх байжээ. \”Нархан” цэцэрлэгийн эрхлэгч өнөөдрийн байдлаарохиныг түлсэн багшийг бус туслах багшийг нь ажлаас халсантухай тушаалаа аймгийнхаа удирдлагуудад явуулснаар асуудлыг шийдсэн гэж үзэж байгаа бололтой.
Гуравхан настай бяцхан охин багшийгаа хана руу харуулж зогсоодгоос нь айхдаа гуравдугаар зэргийн түлэгдэлтийг шүд зуун тэсвэрлэнэ гэдэг их зориг шүү.
Х.Норжинсүрэн
Эх сурвалж: www.mminfo.mn