2015 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Бүх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтийн уулс болон Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын саваар 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул гол сав, говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус хүйтэн, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн баруун хэсгээр 3 градус хүйтнээс градус 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна.
|