Үндсэн хуулийн
цэц өчигдөр хуралдаж нэгэн шийдвэрийг гаргалаа. Гаргалаа ч гэж өмнө нь
хуралдаад гаргачихсан байсан шийдвэрээ энэ удаа хуралдаж, дахин баталгаажуулсан
гэж ойлгогдож байна.
Учир нь Үндсэн
хуулийн цэц өмнө нь \”УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн-сайдыг огцруулах
санал гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна” гэсэн шийдвэрийг
гаргаж байсан юм. Гэвч УИХ \”гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна” хэмээн үзэж
цэцийн шийдвэрийг хүлээн аваагүй. Тэгвэл өчигдөр цэц их суудлаар дахин хуралдаж
өмнөх шийдвэрээ баталгаажууллаа.
Үндсэн хуулийн
цэцийн их суудлын хуралдаанаас гарсан шийдвэрийг өөрчлөх боломжгүй. Эцсийн
байдлаар гарсан шийдвэр гэж ойлгож болно. Ингэснээр хамгийн багадаа 19 гишүүд
нийлж байж л Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхтэй болж байгаа
юм.
Тэгвэл Үндсэн
хуулийн цэц яагаад ийм шийдвэр гаргах болов. Уг нь УИХ-ын гишүүд томилсон
Засгийн газрын гишүүнээ огцруулах хариуцлага тооцох эрхтэй л баймаар. Энэ дагуу
л гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналаа өмнө нь өргөн барьсаар л
ирсэн байдаг. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга, Монгол
Улсын сайд С.Баярцогтыг огцруулах саналыг өргөн барьсан. Гэвч Үндсэн хуулийн
цэц хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан дээрх шийдвэрийг гаргасан юм.
Ер нь УИХ-ын
гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргах нь Үндсэн хууль зөрчдөг байх нь.
Гэвч өмнө гишүүд Үндсэн хууль зөрчсөөр харин Үндсэн хуулийн цэц чимээгүй явсаар
байж. Гэтэл энэ удаа С.Баярцогтыг огцруулах асуудал яригдмагц, өндөр ач
холбогдол өгч дунд болон их суудлаа худалдуулж, УИХ-ын гишүүн Засгийн газрыг
огцруулах санал гаргах нь Үндсэн хууль зөрчдөг болохыг баталгаажууллаа.
Эндээс \”цэц
С.Баярцогтод хайртай, түүнийгээ ч албан ёсоор баталгаажууллаа” гэж хардах
нөхцөлийг бий болгож байна.
А.Аюуш