Баруун хойд Хятадын Шаанси мужид хараагүй эцэг, эхээ асардаг 13 настай хүү байдаг аж. Хүүгийн аав 2006 онд цочмог менингит өвчнөөс болж хараагүй болсон бол ээж нь төрөлхийн хараагүй гэнэ. Дөрвөн настайгаасаа биеэ дааж, хараагүй эцэг эхээ асрах үүргийг хүлээсэн хүү сургуульдаа явахын хажуугаар бусдаас тусламж ирж, ядуу зүдүү амьдарлаа залгуулж ирсэн байна. Түүний энэхүү амьдралыг сургуулийнх нь багш Хятадын CCTV телевизийн мэдээллийн хөтөлбөрт ярьснаас хойш маш олон хүн хүүд туслах сайн дурын ажлыг эхлүүлэх санал гаргажээ.
Сайн дурын тусламж үзүүлэхийг хүссэн хүмүүсийн дунд хүүг өөр сургууль руу шилжүүлж, эцэг эхэд нь хийж болох ажил санал болгосон олон хүн байсан ч хүү эцэг эхээ орхин өөр хот руу сургуульд явахаас татгалзаж \”Миний хамгийн том баяр баясгалан, аз жаргал бол эцэг эхтэйгээ хамт байх. Би маш шаргуу хөдөлмөрлөж, сургуульдаа сайн сурч өөрийнхөө гараар сайхан ирээдүйг бүтээх болно” гэсэн байна.
Синьхуа агентлагийн 2013 оны судалгааны дүнгээс харахад тус улсад тусламж үзүүлэх шаардлагатай, хараа хяналт сул 10 сая хүн ойролцоогоор амьдарч байгаа бөгөөд одоогоор эдгээрийн дөнгөж 300 мянгад нь л тусламж хүргэж чаджээ.