Дэлхийн
хамгийн хүнд буюу 327 кг жинтэй Патти Санчез хэмээх 51 настай эмэгтэй дэлхийн
хамгийн их жин хаясан эмэгтэйгээр тодорчээ. Тэрээр 110 кг хаяж 217 кг жинтэй
болж, огцом таргалсан шигээ огцом турж байгаа аж. Цаашид ч турахаар хичээж буй
энэ эмэгтэй шинэ \”найз залуу”-тай болсны улмаас ийнхүү өөртөө шаардлага тавьж
турж байгаа бөгөөд олон жилийн дараа \”ухаангүй дурласан” тэрбээр ийнхүү
хайраараа тэжээгдэн турж байгаагаа сэтгүүлчдэд хэлжээ. Дөрвөн хүүхдийн эх түүнд
30 настай Скотт Веббер, 28 настай Логан Веббер хоёр хүү нь тусалж байгаа аж. АНУ-ын
Невада мужийн Рено хотод аж төрдөг энэ эмэгтэй өмнө нь өдөрт 13 мянган
илчлэгтэй /калор/ хоол иддэг идэж сар бүр 6 кг нэмж байсан бол одоо ердөө 3000
илчлэгтэй хоол идэж байгаа аж. Харин түүний дурлалт залуу нь түүний фэн бөгөөд
интернэтээр харилцдаг байна. Хэдийгээр тэд тусдаа байдаг ч тун удахгүй нийлэх
бололтой. Гэхдээ үүний үнэ цэнэ нь Патти
Санчез эмэгтэйн хэрхэн турахаас ихээхэн шалтгаалах аж. Тиймээс найз залуугаасаа
үүрэг авсан Патти Санчез цаг хугацаатай уралдан турж байна. Хамгийн хачирхалтай
нь, дэлхийн хамгийн хүнд жинтэй Патти Санчезийн фэн байсан залуу /найз залуу нь/
одоо түүнийг турахыг хүсдэг болжээ.