Кенийн Найроби хотын эмнэлэгт буруу өвчтөнд тархины мэс засал хийсэн хэрэгт дөрвөн эмчийг сэжиглэж байгаа аж. Андуурагдсан хоёр өвчтөний нэгнийх нь тархинд цус нөжирсөн байсан бөгөөд нөгөөд нь хавдрын эсрэг тархалтын бус эмчилгээ хийх ёстой байжээ. Гэвч өвчтөнүүдийн нэр бүхий шошго холилдсоноос болж буруу хүнд ийнхүү хагалгаа хийсэн байна.
Эмч нар хагалгаа хэдэн цагийн турш үргэлжилж, өвчтөний тархинаас нөж олдоогүй тэр үед буруу хүнд мэс засал хийснээ мэдсэн тухай “Daily Nation” сонинд бичжээ. Кенийн Үндэсний эмнэлгийн даргын мэдэгдсэнчлэн андуурагдаж хагалгаанд орсон өвчтөний биеийн байдал сайн байгаа бөгөөд хэргийг нарийвчлан шалгаж байгаа гэнэ.
Ийнхүү өвчтөнөө андууран мэс засал хийсэн нь тус улсад гарч байгаа анхны тохиолдол юм байна. Албаны хүмүүс тус эмнэлгээс албан ёсны тайлан тавьж, сонсгол явуулахыг шаарджээ.
Б.Болормаа