Австралийн 99 настай усанд сэлэлтийн ахмад тамирчин 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд насныхаа ангилалд дээд амжилт тогтоогоод байна. Жорж Коронес нь Кьюнслэндэд болсон албан ёсны арга хэмжээний үеэр 100-104 насны ангилалд 56.12 секундийн үзүүлэлттэйгээр ийнхүү шинэ амжилт үзүүлжээ. Тэрээр өмнө нь 2014 онд 35 секундэд үзүүлж байсан амжилтандаа хүрч чадаагүй аж. Дээрх үзүүлсэн амжилт нь Спортын удирдах зөвлөлөөр батлагдах аж.
Ирэх дөрөвдүгээр сард 100 нас хүрэх гэж байгаа учраас ноён Коронесийн амжилт албан ёсных гэж эх сурвалжууд үзэж байгаа юм. Харин шинэхэн дээд амжилтын эзэн өөрөө дэлхийн дээд амжилт тогтоосондоо ихэд баяртай байгаа гэнэ. Тэрээр “Энэ бол миний хувьд тэнцвэрээ сайн олж чадсан маш сайн үзүүлбэр байсан. Эцэст нь би гараараа хана цохиход ч бэлэн байсан” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Брисбанаас гаралтай ноён Коронес нь залуудаа усанд сэлэлтийн спортод хүчтэй, сайн тамирчин байсан ч, хожим 80 наснаасаа дахин сэлж эхэлсэн байна.
Б.Болормаа