“Anemone” хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдаж байсан билээ. Тус хамтлагийн гишүүн Жулдыз буюу Жулиа хамтлагаасаа гарсан. Мөн Ооноо хамтлагаасаа гарч Япон руу суралцахаар явсан юм. Ингээд “Anemone” хамтлаг одоо гурван гишүүнтэй болсон байсан. Тэгвэл Я.Баяржаргал буюу Жанна гэсэн ч хамтлагаас гарчээ.
Я.Баяржаргал буюу Жанна “Voice of Mongolia” шоунд оролцож, Чойжоогийн “Хүрч чадахгүй” дууг дуулж шүүгчдээс өндөр үнэлгээ авч, дөрвөн шүүгчийг эргүүлж чадсан. Ингээд шоуны дүрэм ёсоор дөрвөн шүүгчээс Д.Болдыг сонгож, түүний багт орж үзэгчдийг гайхашруулав. Дараагийн шатанд Д.Болд шүүгч Жаннаг хэрхэн өөрчлөхийг харах л үлдлээ.