Олон улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр Москвагийн Хуримын ордонд 500 хос гэрлэлтээ батлуулах гэнэ. Москва хотын Захиргааны албан ёсны цахим хуудсанд бичсэнээр өнгөрсөн жил энэ тоо хоёр дахин бага байжээ. Албан мэдэгдэлд “Бид яг Мартын 8-нд бүртгэл хийхгүй. Гуравдугаар сарын 7-нд 135 хос, 9-ний өдөр 344 хос гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулах юм. Энэ жилээс гуравдугаар сарын 9-нийг албан ёсны амралтын өдөр болгосон. Залуучууд баярын өдөр хуримаа хийхийг хүсдэг. Учир нь гэгээн сайхан баярын өдөр гэрлэсэн хосууд он удаан жил хамтдаа сайхан амьдардаг” гэж дурдсан байлаа.
Энэхүү баярыг ОХУ, Монгол, Казахстан, Гүрж, Армен зэрэг хуучин социалист орнуудад өргөн тэмдэглэдэг билээ.