• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 13
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

    Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

  • Улс төр
    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Г.Лүндэн: Цэргийн сайн дарга тодроход цагийн шалгуур дутаж байна

by undesten
2015-11-27 11:35
in Үндэстэн
0
SHARETWEET

Зэвсэгт хүчний ангид байлдагчаар орж батлан хамгаалах салбартай холбогдсон хүн цэргийнхэн дунд цөөнгүй бий. Эх орноо батлан хамгаалах их үйлсэд  жинхэнэ утгаар нэгдэн орсон нь тэр. Тэр эрхмүүдийн нэг бол Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Лүндэн гуай юм.

-Таныг Зэвсэгт хүчинд анх байлдагчаар ирж байсан гэж сонсч байсан юм байна. Өнөөдөр та хурандаа мөрдөстэй, төр, засгийн хариуцлагатай ажлыг гүйцэтгэж ирсэн батлан хамгаалах салбарын үнэтэй капиталуудын нэг болжээ. Анх энэ салбарт  орж байсан үүх түүхийнхээ талаар хуучлаач?

\"\"

1970-аад он буюу ЗХУ-ын цэрэг БНМАУ-ын нутаг дэвсгэрт байрлаж байсан үед армид ЗХУ-д мэргэжил эзэмшсэн хүмүүс хэрэгтэй байсан шиг байгаа юм. Би тэр үед Харьковын Улсын их сургууль төгсөж ирчихээд Үнэ, стандартын улсын хороонд ажиллаж байгаад \”Алтангадас” одонт Ардын армийн 028 дугаар ангид байлдагч боллоо. Тэгсэн Ардын армийн 55 жилийн ойн баяр болж ЗХУ-аас хурандаа генерал Н.П.Дагаев тэргүүтэй төлөөлөгчид манай ангитай танилцахад нь би оросоор илтгээд өнгөрсөн юм. Гэтэл энэ маань Ардын армийн Жанжин штабын орлогч дарга хурандаа Б.Лувсандоржийн анхааралд өртсөн бололтой юм. Сар гаруйн дараа шууд Ардын армийн Жанжин штабт офицероор томилогдож батлан хамгаалах салбарт ажиллах үүд хаалга маань нээгдсэн юмдаг.

Тэр үеэс эхлэн яам, жанжин штабын дэргэд ажилладаг байсан зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүдтэй харилцахад оролцдог болсон. Намайг Жанжин штабт ирэхэд иргэний дээд боловсролтой, гадаад хэлний өндөр мэдлэгтэй С.Баяр, Т.Баярмагнай, С.Галсанжамц, О.Сандуйжав, Б.Төмөрбат зэрэг олон залуу офицерууд төв аппаратад ажиллаж байсан.

–Цэргийн дарга нарын арга барил бүр адилгүй. Зарим нь алба хаагчдаа захиргаадаж харьцдаг байхад зарим нь зөөлөн нь хатуугаа гэдэгчлэн зөөлнөөр харилцаж ажил хийлгэдэг. Таныг би маш зөөлөн, дөлгөөн дарга гэж боддог. Одоо ч та тэр хэвээрээ?

-Цэргийн байгууллагад дарга, цэргийн харилцааг товч тодорхой, шуурхай, ажил хэрэгч байхаар дүрмээр зохицуулсан байдаг. Яах вэ, командаар хэрэгждэг нь хүнд захиргаадаж байгаа мэт харагддаг байж ч магадгүй. Миний хувьд их олон хүн захирч командлаад байхаар дарга байгаагүй л дээ. Чамайг хэлэхээр л бодлоо. Би цэргийн алба, гадаад харилцаанд 40 гаруй жил болохдоо тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, агентлагийн дэд захирал зэрэг албан тушаалд 27 жил ажиллаж том биш боловч тодорхой нэгжийн бүрэлдэхүүнийг удирдсан байна. Нэгж, хамт олныг удирдана гэдэг өндөр дуугаар үүрэг даалгавар өгч, нэхэж шаардах биш өөрсдийн хийх ёстой ажлын зорилго, гол агуулга, ач холбогдлыг нь ойлгуулж, яаж хийвэл үр дүнтэй болохыг нь зааж зөвлөж, нэлээд хэсгийг нь хамтарч хийхийг л хэлэх  болов уу. Үүний тулд удирдаж байгаа хүн өөрийн мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, бусдаас суралцаж ажилд хэрэгтэй бүхнийг мэдэж, бусдыг сургадаг байх хэрэгтэй. Дээр нь хүний ажил, амьдралын нөхцлийг сайжруулахад чиглэсэн анхаарал, урамшуулал, эвсэг ажилч хамт олныг төлөвшүүлэх уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. Ингэж ажиллах нь ажлыг бага хугацаанд үр бүтээлтэй хийх, нэгж хамт олон амжилтад хүрэхэд тус болдог.

-Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа тэр дундаа ОХУ-тай хийх хамтын ажиллагаа бүрийн цаана та байдаг. Манайх ОХУ-ын өнө мөнхийн харилцаатай орны хувьд та хоёр орны батлан хамгаалах салбар, цаашдын хөгжлийнх нь талаар үнэлэлт дүгнэлт өгнө үү?

-Монгол Улсын гадаад улс төрийн харилцааны бүрэлдэхүүн хэсэг болох батлан хамгаалах салбарын гадаад харилцааны гол зорилго улс үндэснийхээ аюулгүй байдлыг улс төр, дипломатын аргаар хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх юм. Түүнээс гадна цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, батлан хамгаалах гадаад таатай нөхцлийг бүрдүүлэх, олон улсын хэмжээнд Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өргөх, байр суурийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах, салбарын хөгжилд гадаад хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эдгээрийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх явдал. Миний хувьд ажиллах хугацаандаа гадаад харилцаа, мэдээллийн албаны эрх зүйн үндэс болсон 4 хуулийн төсөл боловсруулж батлуулахад оролцжээ. Тухайлбал, батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааны үндсэн чиглэл, Монгол Улсаас ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, БНПУ, БНБолУ, Украин Улс, БНКазУ, БНБелУ зэрэг орнуудтай Засгийн газар хооронд болон яам хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулахад ажилласан. Цэргийн гадаад харилцааны нэгжийн дүрэм, ажлын заавар журмууд, сургалтын хөтөлбөр, түүнчлэн гадаад харилцааны чиглэлээр Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд, Элчин сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, шийдвэр, аюулгүй байдал, цэрэг-улс төр, гадаад харилцааны талаарх хууль эрх зүй, удирдлагын хийгээд онолын холбогдолтой баримт бичиг, тэдгээрт өгөх санал, дүгнэлтээс эхлээд дэлхийн орнуудын Батлан хамгаалахын сайд, төлөөлөгчдийн харилцан айлчлал, Засгийн газар хоорондын комисс болон Цэрэг-техникийн хамтын ажиллагааны ажлын бүлэг, хэсгийн олон удаагийн хуралдаан, зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахад оролцсон байдаг.

-Зогсонги байдалд орсон байсан Орос, Монголын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа 2000 оны үеэс эхлэн сэргэж эхэлсэн. Үүний тулд нэлээд олон гэрээ хэлэлцээр, уулзалтууд явагдсан уу?

-Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташегаар ажилласан 2000 оноос эхлэн сүүлийн жилүүдэд ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай харилцах чиглэлд түлхүү ажилласан. Дэлхийн социалист систем, түүнийг тэргүүлэгч ЗХУ задарч олон улсууд нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэн нөхцөлд харилцааг сэргээх, шинээр тогтоож хөгжүүлэх шаардлагатай байсан тэр үе таарсан хэрэг. 1993 онд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны дараахан ОХУ-тай цэргийн болон, цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрүүд байгуулсан боловч хамтын ажиллагаа зогсонги байсныг ахиулах шаардлага байсан.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд 2000 онд Монгол Улсад, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд 2001 онд ОХУ-д айлчилснаар шинэ тогтолцооны нөхцөлд Монгол, Оросын батлан хамгаалах салбарын харилцаа эхэлсэн. Энэ үеэс хоёр улсын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагын харилцан айлчлал тогтмолжиж одоо ч тэр идэвхтэй чанар, давтамжаа хадгалсаар байна. 2000-аад оны эхээр Монгол Улсаас ОХУ-д сууж байсан Элчин сайд С.Баярын хоёр улсын харилцааны салбар бүрийн хамтын ажиллагаанд ололт ахиц гаргана гэсэн ажил хэрэгч санаачлага, идэвхтэй оролцооны ачаар ОХУ-аас Монголын Улсад 5 сая ам. долларын цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх асуудал шийдэгдсэн. Тусламж үүгээр зогсоогүй, 2004 онд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны хорооны орлогч даргын айлчлалын үед Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хэлэлцээр, 2006 онд ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгчдийн айлчлалын үед тус улсын цэргийн сургуулиудад Монголын цэргийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр болон буцалтгүй тусламжаар суралцуулах тухай гэрээ хийсэн байна. 

2008 онд манай Зэвсэгт хүчний Жанжин штабын айлчлалын үед Монголын зэвсэгт хүчинд цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдсан, эдгээр хэлэлцээр, гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах механизм болох Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлэг 2007 онд Засгийн газрын түвшинд байгуулагдсан, хуралдаанаа жил бүр хоёр талд ээлжлэн хийдэг. Ажлын бүлэг Цэрэг-техникийн хамтын ажиллагааны ойр, дунд хугацааны зорилтыг тодорхойж, одоо дунд хугацааны хоёрдахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бүхний дагуу ОХУ-аас манай салбарт үзүүлж буй техникийн тусламжийн өртөг хэдэн зуун тэрбум төгрөгөөр тооцогдож байна. Нэг жишээ хэлэхэд, манайхаас ОХУ-ын цэргийн сургуульд дээрх нөхцөлөөр суралцагчид хэдэн зуугаар тоологдох болсон.

-Түүнээс гадна Хоёр орны зэвсэгт хүчний хамтарсан сургууль жил бүр амжилттай үргэлжилж байна?

-Тэгэлгүй яах вэ. Хоёр улсын зэвсэгт хүчин 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулийг \”Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос \”Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт жил бүр ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай боллоо. Чи \”хамтын ажиллагаа бүрийн цаана та байдаг” гэлээ. Шууд утгаараа бас тийм биш л дээ. Гадаад улстай харилцаа тогтоож хамтын ажиллагаа хөгжүүлэх ажлыг төр, засгийн бодлогын хүрээнд, тухайлбал, Монгол Улсын холбогдох хуулиуд, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Төрийн цэргийн бодлогын үндсийн агуулга, заалтад нийцүүлэн үр өгөөжтэй байхаар хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага боловсруулж, шийдэж, хэрэгжүүлдэг. Чи миний дээр хэлснээс анзаарсан байх харилцаа, хамтын ажиллагааны томоохон асуудлууд батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагын айлчлал, уулзалтуудын үед хэлэлцэж тохирсон, гэрээ, хэлэлцээр байгуулснаар шийдэгдсэн байгаа биз дээ. Харилцаа ингэж л явдаг. Харин энэ бүхнийг гадаад улсын байгууллагын адил нэгжтэй харилцаж зохион байгуулах, зохицуулах нь гадаад харилцааныхан бидний хийх ёстой үүрэгт ажил байдаг. Гадаад харилцааны ажлын нэг онцлог бол түүний үр дүн, ач холбогдол, өгөөж нь тэр даруйдаа биш дор хаяж жилийн, цаашилбал 3-5 жилийн дараа мэдрэгддэг. Энэ утгаараа нэлээд хүлээцтэй хэтийн бодлоготой байх, идэвхтэй ахиулах, мөн харилцан ашигтай байхыг бодолцохыг шаарддаг.

Батлан хамгаалах салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааг би хоёр улсын харилцааны хамгийн идэвхтэй үр дүнтэй яваа чиглэл гэж бодож байна. Цаашдын хөгжлийн тухайд энэ хамтын ажиллагаа идэвхтэй үргэлжилнэ, манай зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийг бид түүхээр батлагдсан дайчин нөхөрлөл, уламжлалт сайн хөршийн харилцаатай, одоо стратегийн түншлэлээ хөгжүүлж байгаа, цэргийн технологиороо дэлхийд тэргүүлдэг ОХУ-тай тогтоосон хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж би хувьдаа боддог. Гэхдээ бүх юм тусламжинд дулдуйдаж болохгүй учир төсөв, зардал шаардагдах нь мэдээж.

-Та Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан хүн. Энэ үед батлан хамгаалах салбарын нэлээд санал санаачлагыг ажил хэрэг болгож чадсан биз?

-Тиймээ, 2008-2011 онд Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллах, дараа нь нэг жил ГХЯ-ны Хөрш орнуудын газарт ОХУ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудтай харилцах харилцаа хариуцсан дэд захирлаар ажиллажээ. Энэ хугацаанд хоёр улсын улстөр, эдийн засгийн харилцааны арга хэмжээнүүдэд түлхүү анхаарч Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлал, ОХУ-ын Ерөнхийлөгч, Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн даргын Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгуулахад оролцож байсан. 2008-2009 онд Монголын газар тариаланг хөгжүүлэх, атрын аяныг дэмжихэд ОХУ-аас хөнгөлөлттэй зээл авах, их өрийн үлдэгдлийг нааштай зохицуулах асуудал шийдэгдэж ОХУ-аас тусламжаар хэдэн мянган тонн үрийн буудай, 70 орчим трактор, бусад техник хэрэгсэл, бордоо зэргийг авч байсан.

Мөн энэ хугацаанд болсон Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарын ОХУ-д хийсэн айлчлал, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын Монгол Улсад хийсэн айлчлалыг зохион байгуулах, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн 5, 6 дугаар хуралдаануудад оролцсон. Энэ үед надтай хамт Москвад Элчин сайдын яамны цэргийн атташегаар бригадын генерал М.Хүрлээ, нэгдүгээр нарийн бичгийн даргаар бригадын генерал Д.Ганбаатар нар ажиллаж байсан юм. Генералуудтайгаа гар нийлж сайхан ажилласан, элчин зөвлөхийн хувьд зарим асуудалд нь оролцох, дэмжлэг үзүүлэх тохиолдол байсан.

Энэ хугацаанд ОХУ-аас Монголын зэвсэгт хүчинд цэргийн зориулалттай бүтээгдэхүүн нийлүүлэх тухай 2008 оны гэрээний дагуу нийлүүлэх техник хэрэгслийн ихэнх нь нийлүүлэгдэж хуягт техникийн зарим хэсэг нь энхийг сахиулах ажиллагаанд шилжиж, агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техник ирснээр Зэвсэгт хүчний 353 дугаар анги байгуулагдаж байлдааны жижүүрлэлтэд шилжсэн. Нийлүүлэлт одоо ч үргэлжилж, хуягт техник, холбооны болон бусад чиглэлээр нэлээд техник хэрэгсэл нийлүүлэгдсэн, цаашид үлдсэн зарим хэсгийг нийлүүлэх, нийлүүлэгдсэн техник, объектыг ашиглалтад оруулах, үүнд манай цэргийн албан хаагчдыг сургах зэргээр ажил үргэлжлэх байх. 2010 онд \”Насанд хүрээгүй иргэдийн цэргийн бэлтгэлийг багтаасан нэмэлт хөтөлбөр бүхий ерөнхий боловсролын тусгай сургуулиудад насанд хүрээгүй иргэдийг бэлтгэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” байгуулагдаж, түүний дагуу мөн онд ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн Суворовын сургуульд Монголын 20 хүүхдийг элсүүлэн сургасан, тэд 2013 онд төгсөж Оросын цэргийн дээд сургуулиудад дэвшин суралцсан.

-Батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаанд Та туршлагатай хүний хувьд ямар саналтай байдаг вэ?

-Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа амжилттай өргөжин хөгжиж байна. Өнөөгийн байдлаар бид батлан хамгаалах салбарт 30 гаруй улстай харилцаа тогтоосны хагасаас илүүтэй нь эрх зүйн үндэс нь тодорхой хэмжээгээр бүрдсэн идэвхтэй харилцаатай, хэд хэдэн улстай цэрэг-техникийн хамтын ажиллагаатай байна.

Олон улсын практикт улсууд Элчин сайд харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтоосноор харилцааны түвшинг үнэлдэг бол батлан хамгаалах салбарын харилцаанд цэргийн атташе харилцан суулгаснаар харилцааны түвшин үнэлдэг тал бий. Одоо Монгол Улсаас гадаадын 6 улсад суугаа Элчин сайдын яаманд цэргийн атташегийн алба ажиллаж, манай улсад суугаа гадаадын 5 улсын Элчин сайдын яаманд цэргийн атташегийн алба байна. Мөн манай цэргийн атташе нар гадаадын 17 улсад хавсран сууж байгаа бол дэлхийн 18 улс БНХАУ-д суугаа Элчин сайдын яамныхаа дэргэдэх цэргийн атташе нараа манай улсад хавсран суулгадаг. Энэ нь манай улсын хувьд хангалттай гэж үзэж болох өргөн харилцаа бөгөөд зарим улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны үр ашигтай үргэлжилж байгаа зонхилох хэсэг нь цэргийн харилцаа болж байгаа ч тал ажиглагддаг. Миний бодлоор төсөв хөрөнгө хязгаарлагдмал байгаа ойрын ирээдүйд манай салбарын харилцаа, хамтын ажиллагааг хүч хөрөнгө тарамдуулахгүйгээр ач холбогдол бүхий гол түншүүдтэйгээ идэвхтэй үргэлжлүүлэх, гаднын тусламжаас аажимдаа татгалзаж, эдийн засгийн өсөлт, төсөв, хөрөнгийн боломжийн хэрээр харилцан ашигтай хамтын ажиллагаанд шилжих чиглэл баримтлах нь зүйтэй санагддаг. Гэхдээ энэ миний хувийн бодол шүү.

-Хоёулаа ажлын тухай яриагаа завсарлая. Та аль нутгийн хүн бэ. Нутаг орныхоо тухай хуучлаач?

-Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул. Бага насаа Хайрхан Төгрөгийн ар, өөрийн угаасан ус Төгрөгийн усны хонхорт хонь хурга хариулж, өвөө эмээ, аав ээждээ тусалж, сумын наадамд хурдан морь унаж өссөн дөө. Худгийн ус нь амаараа хальж урсдаг, ямар ч жил зунтай сайхан байдаг, мал сүрэг багширсан хөндий байдаг юм. Хиаг, монгол, агь, таана хүмүүл, хармаг, зээргэнэ, алтан харгана гээд аль ч малд таарах шим тэжээлт ургамал ихтэй, нутгийнхан нь ажилч малч, цагаан идээ сайтай, айраг нь амттай элбэг дэлбэг, сайхан нутаг даа. Сайхан-Овоо сумын төвөөр Онгийн гол урсана. Нутгийнхан нь голынхоо дагуу чацарганын төгөл байгуулсан, сумын төвөөс урагш Онгийн хийдийн орчимд жуулчны баазтай, тэнд зуны цагт гадаадын жуулчид их саатна. Одоо Сайхан-Овоод миний авга нарын хүүхдүүд дүү нар байдаг. Би бага сургууль төгсөөд дунд сургуульд орохоор аймгийн төвд ирснээс хойш төрсөн нутагтаа цөөхөн очих юм даа. Төгрөгийн хонхроор очихоор хийморь сэргээд сайхан байдаг юм.

-Дундговь аймгийнхаа дуутай, хууртай ард түмэн. Дуулна биз?

-Тэр талаар харин тун маруухан шүү. Манайхан намайг солгой хоолойтой гэдэг юм. Харин миний аавын талынхан дуучин шүү. Одоо Сайхан-Овоод хүүхдүүд нь байгаа авга ах маань бүгд дуучин, сумандаа гэр бүлээрээ шалгарсан уран сайханчид шүү. Манай нутгийн сайн дуучид бий, алдарт уртын дууч Дорждагва гуай, бөхийн засуул, уртын дууч Дэгээ хэмээх Гончиг гуай манай сумынх, байгалийн зургийн нэрт мастер Цэмбэлдорж гуай бас манай нутгийнх.

-Таныг өөрөө дайчин аавын хүү гэж сонссон юм байна. Аав, ээжийнхээ тухай ярьж болох уу?

\"\"

-Манай аав Н.Готов мөн л энэ нутагт төрж өссөн, 1943 онд цэрэгт мордож Сулинхээрийн хилийн отрядын Хангийн заставт жагсаалын даргаар цэргийн алба хаасан, энэ хугацаандаа 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон юм билээ. 1948 онд цэргээс халагдаад нутагтаа ирж Цогтчандмань суманд багийн дарга, сумын худалдаа, бэлтгэлийн ангийн дарга зэрэг ажил хийж байгаад манайх Дундговь аймгийн төвд шилжсэн. Аав маань автотээврийн 17 дугаар баазад тэтгэвэрт гартлаа жолоо барьсан бол ээж маань аймгийн үйлдвэр холбоонд гуталчнаар мөн л тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Аав, ээж хоёр маань хөдөө малчны гэрт өсч, амьдралын аясаар ажилчин болцгоосон жирийн л хүмүүс. Харин долоон хүүхэд биднийг сайхан өсгөж хүмүүжүүлж боловсролтой болгоход нь их анхаарсан байдаг. Миний удаах хоёр дүү Москвад суралцаж дээд сургууль төгссөн, харин бага дүү нар маань дотооддоо сурцгаасан.

-Таны хүүхдүүд дундаас таны албан ажлын үргэлжлэл болж цэргийн албанд ажилладаг хүн бий юу?

-Том хүү маань Зэвсэгт хүчний 016 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан, бага хүү маань ОХУ-д Омскийн хуулийн академи төгссөн, одоо Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид офицероор ажиллаж байна.

-Батлан хамгаалах салбарт залуу, халуун насаа зориулсан танаас цэргийн хамгийн сайн удирдагч гэж ямар хүн байх вэ. Одоо тийм үлгэр болсон дарга нар байна уу?

-Идэр залуу насандаа эр цэргийн алба хаах нь хуулиар хүлээсэн үүрэг төдийгүй, эр хүн болгоны бахархал байдаг. Цэргийн алба хааснаар бие бялдар нь чийрэгжиж, төрийн энэ чухал алба, амьдралын утга учрыг ойлгосон, хүний үг даадаг эр хүн болж төлөвшдөг. Энэ бэлтгэл, хүмүүжлийг цэргийн алба, түүнийг удирдаж хэрэгжүүлж байгаа дарга нар цэрэг дайчдад төлөвшүүлдэг. Цэргийн дарга нар бол цэргийн эрдмийн олон янзын мэргэшил эзэмшсэн, нэг үгээр хэлбэл, \”Офицерууд” кинонд гардгаар алба, амьдралын шалгуурыг давж \”Эх орноо хамгаалах” гэдэг сайхан мэргэжлийг өвч эзэмшсэн, түүндээ дурлаж, бүх амьдралаа эргэлт буцалтгүй зориулах зориг, итгэл сэтгэлтэй, цэрэгтээ хайртай хүнийг л цэргийн сайн удирдагч гэх болов уу. Миний ажиллах хугацаанд олон сайхан цэргийн дарга нар биднийг удирдаж сургадаг байж. Цэргийн эрдмийн өндөр мэдлэгтэй, түүнийгээ улс орныхоо батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэхэд уйгагүй зориулсан сайхан дарга нар байна. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын сайдаар ажилласан дэслэгч генерал Ч.Пүрэвдорж, Ш.Жадамбаа, Л.Моломжамц нарыг нэрлэж болно. Тэд цэргийн албыг офицерын сургууль, сонсогчоос эхэлж ЗХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн, тус академийн ханан дахь онцчуудын жагсаалтад нэрээ мөнхөлж, Монголын батлан хамгаалахын түүхэнд алдраа мөнхөлсөн гавьяатай дарга нар. Ц.Дашзэвэг генералыг би эдний залгамж болж төр, цэрэгтээ хүч мэдлэгээ зориулж яваа хүн боддог. Одоо манай зэвсэгт хүчинд мэдлэг чадвар, ажил үйлсээрээ гялалзсан олон сайхан дарга нар байгаа ч өнөөгийн энэ ороо бусгаа байдал, улс төржилт нь албандаа, цэрэг дайчиддаа үлгэр болох сайн даргыг тодруулах цагийн шалгуурыг байхгүй болгоод байна. Яах вэ, Зэвсэгт хүчинд байлдагчаас генерал болтлоо ажиллаж байгаа төлөв, томоотой сайн удирдагч болох хүн байна. Гэхдээ нэрлээд дэмий биз. Он цагийн шалгуурыг даваад явах ёстой. Цаг нь болоод, шалгуур нь бүрдээд ирвэл өөр сайн дарга нар тодрох байлгүй дээ. Хамгийн гол нь манай цэргийнхэн улстөржилтөөс хол байх ёстой. Энэ нь мэдээж аль нэг намд орсон гэсэн үг биш. Улстөрчдийг дагаж хошуурах, тэдний дэмжлэгээр албан тушаалд очих  зэрэг хэлбэрээр огтоосоо байж болохгүй юм.

-Манай цэрэг эрс эх орон гэж цээжээ дэлдэн хашгирдаггүй. Зүрхэндээ чимээгүй хайрлан мэдэрсэн байдаг гэлцдэг. Та энэ тухай ямар бодолтой байдаг вэ?

\"\"

Бидний өвөг дээдэс ахмад үе, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө яаж амь хайрлалгүй зүтгэж энэ сайхан эх орныг минь бидэнд өвлүүлж үлдээсэн билээ.

Би түрүү хэллээ, офицерууд гэдэг бол \”Эх орноо хамгаалах” гэдэг тэр сайхан мэргэжлийн эзэд, түүнийгээ цэрэг, дайчиддаа төлөвшүүлж, хойч үедээ өвлүүлдэг. Тэр ч утгаараа улс орныхоо дархан хил, мөнх хөх тэнгэрийг харж хамгаалж, хэрэгтэй цагт эх орноо амь биеэ үл хайрлан хамгаалахаа тангараглаж, бэлтгэл сургуулиа байнга хийж, цэргийн эрдэмд шамдан суралцаж байгаа дайчин бүхэн жинхэнэ эх орончид гэж би боддог. Тэд чиний хэлснээр, цээжээ дэлдэн хашгирдаггүй, харин албандаа үнэн сэтгэлээрээ зүтгэж, төр түүнийг нь үнэлсэн үед \”Монгол Улсынхаа төлөө зүтгэе!” гэж өргөсөн тангарагаа давтдаг юм. Миний бодлоор, өөрийн хүссэн, өөрт оногдсон ажлаараа, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа улс орныхоо сайн сайхан, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, төрийн ажил, албыг хувийн болон хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн тулд биш, Монгол Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр хийдэг хэн бүхэн эх оронч болов уу.

Эх орончдын тэргүүн эгнээнд өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон энэ улс орныхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах андгай бүхий цэргийн албан хаагчид, Монгол Улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эрх ашгийг ямагт дээдэлж, гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйлст үнэнч шударгаар хичээн зүтгэхээ тангарагласан гадаад харилцааны албан хаагчид тэргүүнд манлайлж явах ёстой. Тэгэж чадаагүй нь замын уртад танигдаж цагийн эрхээр энэ албанаас төдийгүй төрийн албанаас ширвэгдэх биздээ. Төрийн тусгай алба улс төржилтөөс ангижран, эх орныхоо төлөө сэтгэлтэй хүмүүсээс бүрдэн тогтворжиж ажил алба нь цэгцрэн жигдрэх цаг ирэх байх аа.

-Танд хамгийн тод дурсамж үлдээсэн цэргийн үеийнхээ түүхээс хуваалцаач?

-Офицер болж таван хошуу бүхий мөрдөс зүүсэн тэр мөч хэзээ ч мартагддаггүй юм. Цэргийн хүнийг албанд нь тэмүүлүүлж урагш хөтөлдөг нэг хүчин зүйл нь цэргийн цол, шагнал урамшил байдаг. Офицерын дараа дараагийн цол, шагналыг хүлээж аваад аав, ээждээ очиж үнсүүлэхэд \”Овоо доо, миний хүү” гэсэн урмын үг сонсч байсан маань хамгийн гэгээн, дурсгалтай мөчүүд юм даа. Түүнээс гадна цэргийн атташе байхад ОХУ-ын удирдлагаас Монголын зэвсэгт хүчинд тусламж үзүүлэх тухай шийдвэрийн мэдээг сонсож, тусламжийн гэрээнд хоёр улсын холбогдох албаны удирдлага гарын үсэг зурсан үе ч бас дурсгалтай шүү.

Д.Болормаа

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

ShareTweet

Related Posts

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Нийгэм

2026-07-13 01:14
Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд
Нийгэм

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

2026-07-11 14:18
У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг
Онцлох мэдээ

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

2026-07-11 13:41
}

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ

by undesten
2026-07-13 01:14
1

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

by undesten
2026-07-11 14:18
4

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

by undesten
2026-07-11 13:41
0

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
4

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
1

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай