Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Орхон аймагт баривчлах ял эдэлж байсан 7, хорих ял эдэлж байсан 96 нийт 103 ялтны ялаас бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг аймгийн прокурорын газраас хуулийн бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж 64 ялтныг бүрэн суллуулж, 39 ялтны эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн хорих ялыг хасуулж шийдвэрлэгдсэн байна.
Эдлэх ялаас бүрэн чөлөөлөгдсөн 64 ялтны 2 ялтан нь хулгайн гэмт хэрэг дахин үйлдэн хуулийн байгууллагад шалгагдаж байна гэж Орхон аймгийн прокурорын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байна.