Өнгөрөгч шөнө 02.00 цагийн орчимд Б гэгч этгээд Баянзүрх
дүүргийн цагдаагийн Iхэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г хутгалж аминд нь хүрчээ. Мөн
Ц-ийн аав, ээж, ахыг нь хутгалсан байна. Үүнээс болж аав нь нас барсан бол ээж,
ах нь хүнд гэмтэлтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Одоогоор гэмт этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд
сэжигтэн Б нь \”дүүтэй нь суулгасангүй\” гэх шалтгаанаар хоёр хүний аминд хүрч,
хоёр хүнийг хүнд гэмтээсэн гэж эх сурвалжууд мэдээлж байна.