Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр энэ пүрэв гарагт тохионо. Энэхүү баяр нь нийтээр тэмдэглэх баярын өдөрт хамаарагддаг тул Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдөр бүх нийтээр амарна. Үүний дараа гуравдугаар сарын 18-нд болдог Монгол цэргийн өдөр бол Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр юм.
Хуулиар тогтоосон эдгээр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй учир энэ пүрэв гарагт 4, 9-өөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
Нийтээр тэмдэглэх баярын өдөр гэдэг нь улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдөр бол тэмдэглэлт өдөр гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг хэлнэ.