COP17 бага хурлын хөтөлбөртэй уялдуулан наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хязгаарласан зарим замыг түр хугацаанд нээхээр болжээ.
Тухайлбал, наймдугаар сарын 22-нд Нарантуулын уулзвараас Өгөөмөр захын уулзвар хүртэлх зам болон Нарантуул худалдааны төвийн авто зогсоолыг нээнэ.
Харин наймдугаар сарын 23-нд Нарантуулын уулзвараас Дүнжингаравын уулзвар, Зүүн жанжин уулзвар хүртэлх зам болон Дүнжингаравын авто зогсоолыг нээнэ.
Дээрх замуудыг наймдугаар сарын 24-ний өдрийн 07:00 цагт дахин хаах тул иргэд, жолооч та бүхэн зорчих чиглэлээ төлөвлөн хөдөлгөөнд оролцоно уу гэж НЗДТГ-аас мэдээлэв.
Нэмж дурдахад тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгийн хязгаарлалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иймд наймдугаар сарын 22-нд тэгш, 23-нд сондгой дугаартай тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцоно.








































































