Дэлхий зах зээл
дээр газрын тосны үнэ тогтмол буурч байгаагаас улс орнуудад худалдаалагдаж
шатахууны дагаад буурах болжээ. Үүний нэг илрэл нь өнгөрөгч 10 дугаар сард
Японд бензиний үнэ өнгөрөгч оны аравдугаар сарынхаас даруй 20 орчим хувь буюу
19.2 хувиар буурчээ. Үүнийг Японы эдийн
засагчид дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ тогтмол унаж байгаагаас болж
байна хэмээн тайлбарлажээ. Мөн газрын тосны үнэ буурч байгаагаас ганц бензин
гэлтгүй газрын тосны бүтээгдэхүүүний үнэ буурч эхэлжээ. Тодруулбал, Япончуудын
өвлийн улиралд байр, орон сууцаа халаах зорилгоор идэвхтэй хэрэглэдэг керосины
үнэ 27.4 хувиар хямдарсан байна.
Э.Төгс