2015.11.28, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18
ӨВЛИЙН ЭХЭН УЛААГЧИН ГАХАЙ САР
ШАР БИЧ ӨДӨР
- Аргын тооллын: 2015.11.28, Бямба гараг
- Наран ургах шингэх: 08.34-17.18
- Үс засуулбал: Эд малын гарлагатай
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр дуган сүм сэргээх, равнай өргөх, тойн болох, ном номлох, бурхан, лус тахих, мөндөр буулгах, хариулга хийх, төмөр урлахуй үйл, сайн үйлсийг бүтээх, баяр хурим хийх, их хэргэм зүүх, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадгай хийх, эм найруулах, эхнэрийг дуудах, үс авах, элчид эд өгөх зэрэгт сайн. Газар хагалах, хурим найр хийх, нохой авах, их ус гатлах, догшин газрыг номхотгох, тангараг тавих, нүүдэл хийх, суваг татахад муу. Өвчин болвол арван хоногт амирлана. Замд гарвал сайн бөгөөд эд, идээ арвижна. Зүүн чих хангинавал татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал муу гаслан ирнэ. Нохой уливал халуун болохуй ба хэрээ дуугарвал муу хэл дуулна. Тагнай эрвэгнэвэл хэн нэгэн үхнэ. Бие татвал гэнэтийн жуулчин ирнэ. Шилбэ татвал үхлийн гэм ирэх нигууртай гэж номлосон. Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай.