УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэнд хандаж хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ \”Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгийн дээрх мэдэгдлийн дараа шанаа өгөх байлаа” хэмээв. Түүнчлэн \”Үг хэлээр биш өөр хэлээр ярилцах шаардлагатай хүмүүс Монголын төрд дэндүү олон байгаа учраас улс дампуурахдаа тулаад байна. Зэсийн үйлдвэр ашигтай гэдэг нь эргэлзээгүй үнэн. Харин энэ хүмүүс ийм үйлдвэрийг Монголд биш хувьдаа л 100 хувь ашигтайгаар шийднэ гэдэгт ч бас би бүрэн итгэлтэй байна” гэсэн юм.
Э.Төгс