Нийслэлийн \”Өргөө” амаржих газар буюу бидний мэддэгээр нэгдүгээр төрөхөд энэ сарын 21-нд эх, хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг Өргөө амаржих газрын тусламж, үйлчилгээний нөхцөл, байдалд үнэлэлт, дүгнэлт хийжээ.
Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Өргөө амаржих газрын удирдлагын багт хариуцлага тооцохоор болжээ. Мөн эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, эмнэлзүйн удирдамж, заавар, стандарт, дотоод журмыг мөрдөх, хэрэгжилтийг сайжруулах арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Эүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад үүрэг болгосон байна.