Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 30-р байрны 212 тоотод оршин суух иргэн С, Ц нарыг 2015 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө хутгалан амь насыг нь хохироосон онц хүнд хэрэг үйлдэгдсэн бөгөөд уг хэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаяр /РД:ХГ85041913/-ыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Жич: Сэжигтэн этгээд нь 30 настай, 170 см орчим нуруутай, махлагдуу биетэй, хөндлөн оёдолтой доогуураа манжатактай гялгар хар өнгөтэй малгайтай куртик /малгай нь үсгүй/, хар өнгийн хилэн материалтай, баруун өвдгөн дээр цонхны завсар шахдаг хөөс хатаж наалдсан өмд, ул хэсэг нь цагаан, хар өнгийн кеттэй явж байж болзошгүй. П.Батбаярын хаана байгаа талаарх мэдээллийг өндөр үнээр худалдаж авна. Холбогдох утас: Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн /94945413, 96167705/, цагдаагийн хурандаа З.Гомбо /99197089/, дэд хурандаа С.Баянмөнх /88119413/, ахмад У.Амартүвшин /99102767/, эрүүгийн төлөөлөгч, ахмад М.Бат-Эрдэнэ /88850880/.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХОЁРДУГААР ХЭЛТЭС