Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн ирэх амралтын өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотноо болох юм.
23 дахь удаагийн уг тэмцээнд Монголын чөлөөт бөхийн холбооны 2018 оны эрэгтэйчүүдийн чансааны нэг, хоёрдугаарт эрэмбэтэй бөхчүүд зодоглох бөгөөд маргааш Буриадын нийслэлийг зорих гэж байна. Эрэгтэйчүүдийн:
57 кг-ын жинд Э.Бэхбаяр (Хангарьд), Ц.Цогбадрах (Алдар),
61 кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), Ц.Чинзориг (Мэргэд хангай),
65 кг-д Т.Тулга (Арслан), Б.Батмагнай (Алдар),
70 кг-д Б.Бямбадорж (Алдар), Л.Батбаяр (Женко),
74 кг-д Г.Мандахнаран (Алдар), З.Сумъяабазар (Арслан),
79 кг-д Г.Төрболд (Женко),
86 кг-д О.Үйтүмэн (Алдар), П.Өнөрбат (Хасу-Мегастарс),
92 кг-д Л.Төртогтох (Арслан), Д.Доржсүрэн (Аврагч), Ч.Алтангэрэл (Хилчин),
97 кг-д Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай),
125 кг-д Н.Золбоо (Хүч), М.Лхагвагэрэл (Аварга) нар ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор оролцоно. Мөн олон улсын шүүгч Х.Ганболд, Л.Болормаа, Б.Алтангадас нар тэмцээнийг дэнслэх юм.