Сайхан шүдтэй бол бусдын өмнө итгэл дүүрэн инээж, өөртөө итгэлтэй байдаг шүү дээ. Тэгвэл та гялалзсан цагаан шүдтэй болохын тулд өндөр үнэ өртөгтэй шүдний эмнэлэг зорих хэрэггүй. Гэрийн нөхцөлд шүд цайруулах жорыг танд дэлгэе. Энэхүү шүд цайруулах жорыг хийхэд тийм ч их зардал, цаг зав орохгүй.
Танд ширхэг шинэхэн нимбэг, 1 хоолны халбага хүнсний сода хэрэгтэй.
Жижиг шаазан аяганд 1 хоолны халбага хүнсний содыг хийж дээрээс нь нимбэгний шүүсийг шахаж хийнэ. 1 ширхэг нимбэгнээс ойролцоогоор 1,5 хоолны халбага шүүс ялгарна. Ингээд хүнсний сода болон нимбэгний шүүсийг цайны халбагаар уустал нь сайтар хутгаарай. Сода нимбэгний шүүсэнд исэлдэн уусч, цэнхэр өнгөтэй өтгөвтөр шингэн болох болно.
Энэхүү шингэнийг хөвөнд шингээж шүдний паалан, гадаргууг 1-2 минут дахин дахин үрж цэвэрлэнэ. Үүний дараа цэвэр усаар амаа сайтар зайлаарай. Эсвэл нэг удаагийн сойзоор амаа тэр чигт нь 1-2 минут угааж ч болно. Амны хөндийн элдэв нянг устгаж ариутгахаас гадна танан цагаан шүдтэй болохыг та мэдрэх болно.
Энэхүү аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэглэж шүдээ цайруулж байж болно. Ялангуяа та тамхи татдаг, байнга кофе уудаг бол энэ аргаар шүдээ үе үе цэвэрлэж байх хэрэгтэй. Ганцхан шүд цайруулаад ч тогтохгүй гар, хөлийн хумсыг үрж арчихад толь мэт гялгар, өөгүй болдог.