Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж \”Архигүй Монгол\” хөтөлбөрийг анх санаачлан улс орон хэрэгжүүлэхийг уриалсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн энэ уриалгыг Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар 3 жилийн өмнөөс аймагтаа хэрэгжүүлсэн нь өнөөдөр бодит үр дүнгээ өгсөн байна. Хэнтий аймагт \”Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд\” нэгдсэн арга хэмжээ 12-р сарын 1-2-ны өдрүүдэд болж байна. 3 жил хэрэгжүүлсэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд 1049 хүн архины хамаарлаас бүрэн ангижирсан байна. Эл нэгдсэн арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Чингис хотын төв талбайгаас эхэллээ. тус арга хэмжээний нээлтийн ажиллагааны фото зургаас хүргэе.
,