Архангай аймгийн Эрдэнэмандал суманд газар хөдөлсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Тээл багийн “Өлөнт” гэдэг газарт /сумын төвөөс зүүн зүгт 5 км-т/ гуравдугаар сарын 15-ны өдрийн 02:14 цагт 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаас “Иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй” гэлээ.