Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.Амарсайхан хотын албан татварын тухай хуультай холбогдуулан өөрийн санал сэтгэгдлийг хэллээ. Хууль санаачлагчид зөвхөн архи тамхинаас татвар авна гэж тайлбарлаж байгаа ч хуулинд бараа бүтээгдэхүүнээс татвар авах тухай тусгасан байгаа юм. Эндээс иргэдийг төөрөгдүүлж, худал мэдээлэл өгч байна хэмээн төлөөлөгч С.Амарсайхан үзжээ.