Гурав дахь жилдээ
зохион байгуулагдах гэж буй \”Invest in Mongolia\” буюу \”Монголд хөрөнгө оруулья” уулзалт
эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Манайхны тэсч ядан хүлээдэг энэ уулзалт энэ сарын
9-нд Японы нийслэл Токио хотод эхлэх бөгөөд нэлээд хэдэн асуудлыг хэлэлцэх аж. Энэ
удаагийн уулзалтад Японы бизнесийн бүлгүүдээс 300 гаруй төлөөлөгч оролцох
сонирхолтой байгааг зохион байгуулагчид нь хэлжээ. Түүнчлэн энэхүү уулзалтад
Монголын талаас Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Лу.Болд, Монголбанкны
ерөнхийлөгч Н.Золжаргал, \”Эрдэнэс Монгол” ХХК-ий гүйцэтгэх захирал
Б.Бямбасайхан, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Д.Ирмүүн,
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын ахлах зөвлөх Б.Цогтгэрэл, \”Эрдэнэс
Таван Толгой” компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, Эдийн засгийн газрын захирал
О.Лхагвасүрэн, Уул уурхайн яамны Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын
хэлтсийн дарга Н.Энхбаяр, Япон дахь Монголын Элчин сайдын яамны Худалдаа, Эдийн
засаг хариуцсан консул Л.Даваажаргал, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд асан, \”Дашдорж
Консултинг”-ийн тэргүүн Д.Зоригт болон \”Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарын
хүмүүс оролцох аж. Ямартай ч, \”Монголд
хөрөнгө оруулья” уулзалтын хүрээнд буюу энэ сарын 10-нд Токио дахь Монголын
Элчин сайдын яаманд \”Мэдээлэл солилцох бизнес уулзалт” болох аж.