Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн \”Нэг цонхны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 153 дугаар тогтоол, Хууль зүйн сайдын 2012 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн \”Хууль зүйн салбарын Нээлттэй бодлого баримт бичиг батлах тухай” А/15 дугаар тушаал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг тус тус хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай, нээлттэй, ил тод хүргэх, иргэдийн ая тухтай байдлыг хангах зорилгоор тус анги нь \”Нэг цонхны үйлчилгээ” бүхий шалган нэвтрүүлэх байрыг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Тус барилгыг 2015 оны 05 дугаар сараас 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд нэг цонхны үйлчилгээ, шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, тусгай хэрэгслийн өрөө, албан хаагчдын бэлтгэл сургалт, сэтгэл засал, саун душны өрөө гэсэн зохион байгуулалттай, 3 давхар 360м2 талбайтайгаар барьж дуусган, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үйл ажиллагаагаа нээн эхлүүлээд байна.
Уг \”Нэг цонхны үйлчилгээ”-ээс ялтны цалин хөлс, ялын тооцоо, хөдөлмөр эрхлэлт, эргэлт уулзалт, чөлөө, төлбөр барагдуулахтай холбоотой мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой юм.
Мөн алба хаагчдын ажиллах эрч хүч, урам зоригийг нэмэгдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор албан хаагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөө болон тэдний ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор шуурхай бүлгийн албан хаагчдын өрөө, гал тогоо, бэлтгэл сургалтын фитнес танхимыг тохижуулжээ.