Холливудын нэрт жүжигчин Пиерс Броснан Энэтхэгийн эрх баригчдад хандан тус улсын нэгэн компанид “хулхидуулснаа” мэдэгджээ. Ам цэвэршүүлэгчний үйлдвэрлэгч компани түүнийг нэгэн сурталчилгаандаа тоглуулсан аж. Гэвч түүнийг яагаад донтуулагч тамхины төрөлд хамаарагддаг Пан Бахар бүтээгдэхүүний сурталчилгаанд тоглуулсныг тайлбарлахыг шаардсан байна. Түүний мэдэгдсэнээр “Ashok & Co” компани нь энэ бүтээгдэхүүний аюултай шинж чанарыг мэдэгдээгүй гэнэ.
Компанийн зүгээс жүжигчинд ямар нэгэн хариу мэдэгдээгүй ч, 2016 онд BBC телевизэд мэдэгдэхдээ уг бүтээгдэхүүнд нь тамхины төрлийн найрлага ороогүй гэсэн байна. Харин Энэтхэгийн хуулиар тамхины төрлийн бүх бүтээгдэхүүний сурталчилгааг хориглодог аж.
Гэвч Пиерс Броснаны мэдэгдлийг үл ойшоож, уг сурталчилгааг Энэтхэгийн телевизийн сувгууд болон кино театруудаар гаргасаар байгаа юм.
Орчуулсан: Б.Болормаа