\”Киви” хамтлагийн дуучин Ука шинэ цомгоо танилцуулсан билээ. Энэ үеэр тэрбээр ээж болсныхоо дараа хэвийн жиндээ орсон нууцаа хуваалцсан юм. Тодруулбал, тэрбээр \”Хүүхдээ хөхөөрөө хооллож байсан, өөрөөрөө төрсөн. Бас жирэмсэн байхдаа дэглэмээ яс сайн барьж, ийм ч юм идмээр байна тийм ч юм идмээр байна гэж өөрийгөө сул тавиагүй. Төрснийхөө дараа дасгалаа хийж, хоолны дэглэмээ давхар барьсан.
Хоолны дэглэмийн тухайд гурил, сүү хоёр хүний биед шууд сахар болж задардаг болохыг мэдэж авсан. Ийм бүтээгдэхүүн их идсэн ээж хүүхдээ хөхөөрөө хооллохдоо диатезтай болгочихдог. Тиймээс би гурил, сүүнийхээ хэрэглээг хязгаарлаж, өөрийн жингээ маш хурдан эргүүлэн олж авсан.
Мэдээж эрүүл, зөв хооллолтоо орхиж болохгүй. Мөн дасгал хөдөлгөөнөө хийх хэрэгтэй. Гэхдээ дасгал хийхдээ ядартлаа хийж болохгүй, би жаахан ядарсан. Одоогоор идэвхтэй дасгалаа түр зогсоосон ч өглөө босоод хүүхэдтэйгээ хамт байхдаа дасгалаа хийж байгаа. Жирэмсэн байхад хамар, чих томрохоос эхлээд таргалдаг ч хэрвээ хүсвэл маш хурдан жингээ хаях боломжтой юм билээ” гэсэн юм.