65 настай Хү Инсун
Жээжян мужийн Түн Сян хотын жимсний ясаар сийлбэр хийдэг уран бүтээлч юм.
Тэрээр тоорын
ясаар зүүлт хийж хүүхдүүддээ зүүлгэх зан үйлтэй ажээ. Хү Инсун 10 настай байхдаа өвөөгийнхөө сийлэх эрдмийг өөрийн
болгож авсан гэдэг.
Хү Инсун хэдэн мянган
бүтээлтэй болж, сагс, усан онгоц, хувин, шаахай зэрэг нь түүний үргэлж сийлдэг
зүйлс болсон байна. Мөн Жяа Шин хотын биет
бус соёлын өвийн өвлөгч болсон байна. Тэрээр жимсний ясан сийлмэл сийлэх
туршлага, арга ухаанаа залуучуудад уламжлахыг хичээж, энэхүү урлагийн цаашдын
хөгжлийн төлөө үргэлж зүтгэсээр байна.