Сүүлийн жилүүдэд АНУ,
ОХУ, Франц, Япон зэрэг орнуудад гэмт халдлага гарах нь тасрахгүй байгаа. Үүний
ихэнхийг нь \”Лалын улс” бүлэглэлийн алан хядагчид үйлдсэн гэдгээ хүлээсэн
аж. Харин улсын дотоод аюулгүй байдалд гэмт хэргийн бүлэглэлүүд аюул
заналхийлсээр байна.
Хамгийн сүүлд гэхэд
ОХУ-ын Москва хотын тойргийн Подольск клубт цагдаагийн албан хаагчид тусгай
ажиллагаа явуулж, эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлийн томоохон төлөөлөл 53 этгээдийг
баривчилсан аж.
Тэднийг саатуулах үеэр
цагдаагийнхан байлдааны зургаан гар буу, бие хамгаалах буунууд,
\”Калашников\”-ын дөрвөн автомат буу, их хэмжээний сум хэрэгсэл хураан
авчээ. Тус улс хуулиндаа зэвсэг хэрэгсэл хууль бусаар хадгалж, эзэмшсэн этгээдэд
дөрөв хүртэлх жилийн ял онооно гэж заасан байдаг.
Саатуулагдсан хүмүүс
ямар ч цугларалт, хуйвалдаан зохион байгуулаагүй, зочноор ирсэн гэж эхний
мэдүүлгийг өгчээ. Москвагийн хууль сахиулагчид юутай ч зэвсэг хадгалсных нь
төлөө хэрэг үүсгэн шалгаж эхлэв. Подольск клубт цугласан этгээдүүдийн нэг
\”BMW X6” машин худалдаж аваад, унаж амжилгүй байхад нь хулгайч аваад
явсан. Тиймээс тэд асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцахаар цуглараад
байсан гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байна.
эх сурвалж: unen.mn