Монголчууд бид МЭӨ II зуунд Азийн цээжинд Хүннү хэмээх төрт улсаа байгуулж байсан түүхтэй. Хожмоо XIII зуунд дэлхийн талыг эзлэж байсан Их эзэн Чингис хааны үр сад. Гэтэл өдгөө бидний дунд нийтлэлч, түүхч гэдгээрээ олгоо танигдсан Баабар хэлэхдээ: \”Бразилын шугуйд байсан зэрлэг хүмүүс болон Монголчуудад иргэншил гэж юм байгаагүй, харин 1960-аад оноос л нэг юм иргэншиж эхэлж байгаа…\” гэлээ.
Тусгаар тогтносон Монголын улсыг тэрбээр юуны учир ингэж доромжлов. Түүний яриад байгаачлан иргэншил, сэтгэлгээ Монголчуудад байгаагүй гэж үү…,
Ер нь Баабар өөрийн нийтлэл болон түүхэн өгүүлэлүүдээрээ нүүдлийн соёл иргэншлийг харанхуй бүдүүлэг, дэлхийн соёлоос хоцорсон, Монголчуудыг мулгуу тэнэг ард түмэн гэж \”хараадаг\”. Юуны учир, хэний захиалга зараалаар тэрбээр Монголчуудын ийнхүү \”доош хийнэ вэ?\”…, Түүний энэ яриаг сонсоод Монгол мөн мөн үү гэж түүнээс асуумаар санагдлаа.