Манайхны хэлдгээр
\”хийсвэр” буюу кесарево хагалгаагаар төрсөн эхчүүд дараагийн төрөлтөндөө ихээхэн санаа зовнидог. Тэгвэл үүнтэй холбоотой дараах зөвлөгөөг хүргэе.
·Аль болохоор ойрхон жирэмслэхгүй байхыг хичээж,
жирэмснээс хамгаалах аргын талаар сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ядаж л
дараагийн хүүхдээ 3-4 жилийн зайтай төрүүлээрэй.
·Та хэрвээ жирэмсэн болсон тохиолдолдоо хэт авиан
шинжилгээг сайн хийлгэх хэрэгтэй.Яагаад гэвэл умайн сорвин дээр ихэс
байрласан эсэхээ л шалгуулах гээд байгаа санаа.Хэрвээ сорвин дээр ихэс
байрласан бол умайн гадуурхи жирэмсэнд тооцдог.Ийм тохиолдолд яаралтай
мэргэжлийн эмчид хандаж эмчилгээг эрт эхлүүлэх шаардлага гарна.
·Ихэс сорвин дээр байрлаагүй бол умайн сорвио
ЭХОд сайн харуулна. Умай томрох тусам сорви нимгэрэн татагдаж урагдах
магадлалтайг анхаарах хэрэгтэй.Сорвинд өөрчлөлт гарч байгаа эсэхийг
зөвхөн ЭХО-гоор л харах боломжтой. Умайн сорвитой эмэгтэйчүүд нарийн мэргэжлийн
эмчийн онцгой хяналтанд байж жирэмсэнээ цааш үргэлжлүүлэх эсэхээ шийдүүлэх
боломжтой.
·Үр хөндөлт хийлгэж болохгүй.Хэрвээ тийм
шаардлага гарвал 3 дах шатлалын эмнэлэгт буюу магадлан итгэмжлэгдсэн ор бүхий
эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын доор хийлгэх хэрэгтэй. Эмэгтэй
өөртөө хайртай байх хэрэгтэй. Ямар хүндрэл гарах талаар эмчтэйгээ маш сайн
ярилцаж ойлголцолд хүрээрэй.
·Дур мэдэн зулбуулах эм ууж болохгүй таны амь
насанд эрсдэлтэй.
·Зүслэгийг ихэвчлэн хөндлөн умдагны үстэй хэсгийн
дээгүүр хийнэ.Сүүлийн үед босоо зүслэг хийхээ больсон байгаа. Сорви хүн
бүрт янз бүрийн эдгэрэлттэй. Доорхи зураг бол зөвхөн арьсан дээр байгааг
харуулсан.
·Умайн сорвитой бүх эмэгтэйчүүдэд сорвин дээр
ихэс байрладаггүй гэдгийг ойлгоорой. Ийм тохиолдол байдаг гэдгийг бодож өөртөө
анхаарлаа хандуулахад илүүдэхгүй.