Монголын гэр бүлүүдийг \”Халтар царай” шиг зурагтын өмнө
уяж байгаа нэвтрүүлгийн \”Авьяаслаг Монголчууд” гэнэ гэх яриа гараад байгаа. Энэ
нь ч юу юм. Гэхдээ л Монголын хамгийн олон
үзэгчтэй нэвтрүүлэг мөн үү гэвэл санал нэгтэй л зөвшөөрөх биз. Авьяаслаг
Монголчууд шоу нэвтрүүлгийн дараа цахим ертөнцөд нэвтрүүлэгтэй холбоотой болоод
авьяаслаг оролцогчтой холбоотой нэлээдгүй санал сэтгэгдлүүд хөвөрдөг болоод
байгаа.
Үзэгчид авьястнуудаа дэмжиж сэтгэгдэл бичдэг бол
урлагийнхан шүүмжлэлтэй хандах нь элбэг. Гэвч үүнийхээ хариуд өөрсдийнхөө амыг
таглуулсаар байгаа юм. Тодруулбал, Номин талст хамтлагийн дуучин А.Хаянхярваа
шоуны шилдэг оролцогч н.Хан-Уулд хандан \”Хан-Уул минь одоо хийж байгаа ажлаа
орхих эсэхээ сайн бодоорой. Хүмүүс их магтаж байна. Урлагийн тайз, караоке хоёр
их ялгаатай шүү” хэмээн зөвлөгөө өгчээ. Харин түүний зөвлөгөөг Аса аварга өлгөж
аваад \”Тийм үү, өөр үү, Караокед ам барьж болдоггүй шд Хаянаа” хэмээн түүний \”амыг
тагласан” байна.
н.Хан-Уул маш сайн дуучин. Гэвч Харангын Лхагваатай адил
дуулж байна. Сайхан караокеддог залуу байна гэхчлэнгийн сэтгэгдлүүд ихээр
бичигдэх болсон юм. Магадгүй энэ сэтгэгдлүүдтэй холбоотой дуучин Хаянаа доорх
зөвлөгөөг бичих болсон байх. Гэвч Аса аваргын хэлдгээр \”караокед ам барьдаггүй”
нь үнэн шүү дээ.