Сонгууль ойртож буйтай холбоотойгоор ил далд сурталчилгаа аль хэдийн эхлээд байна.
Нэр дэвшихээр хэдийнэ шийдэж, өрсөлдөөн ихтэй Сонгинохайрханыг сонгож авсан ШӨХТГ-ын дарга О.Магнай нүүрсэн дээр орлого багатай иргэдийг \”алалцуулсан\” бол түүний араас дагасан \”нүүрсчин\” УИХ-ын гишүүн Г.Баярсайхан байлаа.
Чингэлтэйгээс хоёр сонгуулиар ялалт байгуулж амташсан Г.Баярсайхан аль хэдийн \”хямдрал\” зарласан бөгөөд 10-р сард тойргийнхондоо усны төмөр сав тараасан бол одоо О.Магнайгийн туршлагаар нүүрс тарааж эхэлжээ.
Сонгогчдоо хэтэрхий басамжилж, эмзэг сэдэв дээр нь дөрөөлж босохын тулд уут нүүрс төдийхөн барьж тал засдаг зальжин улстөрчдийг сонгогчид одоо эрхбиш мэдэх болсон биз ээ.
Өнөөдөр Монголчуудад уут нүүрснээс илүү тогтвортой баталгаатай ажлын байр, олсон цалин нь амьдралд хүрэлцдэг байх эдийн засгийн зөв тогтолцоо л чухал юмсан.
www.mnews.mn