Монголын малчин иргэдийн нүдний
хараа дэлхийд хамгийн хурцад тооцогдож мэдэхээр үйл явдал Хятадад боллоо.
Хятадын төв телевиз \”ССТV”-гийн \”Impossible Challenge\” /Боломжгүй сорилт/ хэмээх телевизийн шоунд
Монгол Улсын төв аймгийн Лүн сумын малчин Бат-Эрдэнэ болон түүний гэргий
Өлзиймаа нар оролцож 2 км-ийн алсад зогсч буй хүний үйлдлийг дуран зэрэг ямар нэгэн төхөөрөмж ашиглахгүйгээр /ушугийн хөдөлгөөн/
зөв хэлж, бүргэдийн хараанаас хол дутахгүй гэдгийг дэлхий нйитэд харуулав.
Дээрх
шоуны \”Best view” /Хамгийн сай хараа/ тэмцээний эхний шатанд
амжилттай оролцсон Монголын малчин иргэд болох Бат-Эрдэнэ болон түүний гэргий
Өлзиймаа нар дараагийн шатанд дэлхийн өөр орны хамгийн сайн хараатай иргэдтэй
өрсөлдөх бололтой. Ямартай ч, тэднийг дэлхийн хамгийн сайн хараатай хүмүүсээр
тодорч, Монгол хүний нүдний харааг олон улсад гайхшруулна гэдэгт итгэж байна.
Сонирхуулахад, Хятадын төв телевизийн энэхүү шоуны зохион байгуулагчид өнгөрөгч
зун Монголд ирж хамгийн сайн хараатай хүнийг хайж Төв аймгийн Лүн сумын иргэн Бат-Эрдэнэ
дээр иржээ. Ингээд тэднийг Бээжинд урьж, шоундаа оролцуулсан байна.