\”Эрхэм ах таны захидлыг сая уншлаа. Тэгээд энэ мэдэгдлийг бас
үүгээр хийхгүй бол болохгүй нь ээ. Юуны түрүүнд би таны саяхны хувьчлалд
иргэнийзориг гарган оролцож, ялсан явдалд баяр хүргэж, талархал
илэрхийлье.
…Хэвлэх
үйлдвэрийн дуудлага худалдааны дараа хэд хэдэн хэвлэл мэдээллийн сувгаар
ярилцлага өгөх үеэрээ болон хэвлэлийн бага хурал дээр би АЛИВАА
хувьчлалд оролцогчийн жинхэнэ эзэн мөнгөний эх үүсвэр тодорхой байх ёстой гэдэг
байр суурийг илэрхийлсэн.Буруу үг, хэллэг
хэрэглэсэндээ хүлцэл өчье.
Хувьчилсан
хөрөнгийн эзэн нь ил, мөнгөний цаана ямарваа буруу гарын нөхөд байхгүй гэдгийг
бид, Монгол Улс, баталгаажуулах ёстой гэдэгтэй та санал нэгдэх байх. Гэхдээ энэ
асуудлыг хэт өрөөсгөл байдлаар хүлээн авч, намайг огт тооцоолоогүй өнцгөөс
буруутгах, шүүмжлэх явдал гарсан билээ.
Монгол
Улсын хуулиар газрыг зөвхөн Монголын иргэн өмчлөх эрхтэй билээ. Би хувьчлал
явуулж байгаа нөхдийг зөвхөн үүнийг л баталгаажуулахыг л хүссэн. Та Монгол
Улсын иргэн тул хувьчлалд оролцсон мөнгөндөө татвараа төлсөн үү гэдгийг
баталгаажуулахыг л хүссэн.Энэ бол аль ч
иргэний хувьд тавьж болох шаардлага гэж үзэж байна. Та ч үүнтэй санал нэгдэх
байх. Хууль бол хууль. Энэхүү дуудлага худалдааны үр дүнгээс татгалзаж байгаа
явдалд би харамсаж байгаа. Нуух юун – цочирдсон. Гэхдээ таны тайлбарыг мөн
хүлээж авч байна” гэх мэдэгдлийг хариу болгон гаргажээ.
Дашрамд
дурдахад, Абдул Карим гэрээгээ албан ёсоор цуцалбал Хэвлэх үйлдвэрийн
барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг дахин явуулж, сонирхсон иргэд
ахин оролцох боломж нээгдэх юм.
Абдул Карим газраа буцаан өгчээ