Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсныхаа дараа Ардын намыг харлуулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүний нэг нь МАН-ы үнэт зүйл болсон Сүхбаатар агсны нэрэмжит төв талбайн нэрийг Чингисийн талбай болгосон явдал юм.
Үүнийг тухайн үед МАН-ы гишүүд хүчтэй эсэргүүцсэн ч АН олонхоороо Чингисийн талбай болгосон байдаг. Тэгвэл хоёр жил гаруй хугацааны дараа буюу өчигдөр анхан шатны шүүх МАН-ы Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх асуудлыг авч хэлэлцээд Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож нэрлэсэн нь буруу гэсэн шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр Чингисийн талбай гэж нэрлэсэн захирамжийг хүчингүй болгов. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Хэрэв НИТХ-ын тэргүүлэгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандвал анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно.
Улмаар давж заалдах болон хяналтын шатны хуралдаанаар энэхүү асуудлыг эцэслэн шийдсэний дараа Сүхбаатарын талбай эсвэл Чингисийн талбай гэж нэрлэх эсэх нь шийдэгдэх юм. Юутай ч анхан шатны шүүхээс Чингисийн талбай хэмээн нэрлэсэн НИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Төгс