Дуучин Нара уран бүтээлдээ эргэн орж, шинэ клипээ гаргажээ. \”Эзлэгдсэн зүрх” нэртэй хайрын тухай өгүүлэх, цоглог ритмтэй тус клип мэндлээд хоёр хонож буй аж. Тэрбээр клипний зураг авалтаа \”Вива сити”-д хийсэн бөгөөд энэ үеэр нэгэн хөгжилтэй явдал тохиолджээ.
Дуучин бүсгүйн дэггүй бяцхан хүү ээжийхээ уруул хүрээлэгч харандааг мартуулснаас болж тэрбээр зураг авалтанд орохдоо нүүр номын найзуудаасаа тусламж гуйхад хүрчээ. Харин түүний үнэнч фэн бүсгүй цоо шинэ уруул хүрээлэгч харандаа авч ирж өгсөнөөр Нара зураг авалтаа санаа зоволтгүй үргэлжлүүлсэн байна.