Энэ удаагийн дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Н. Ану өөрийн цахим хаягаар тэмцээн хэрхэн өрнөж байгаа талаар цаг тухайд мэдэгдэж байгаа билээ.
Тэрээр Хайнаны үзэсгэлэнт газруудаар аялж, орон орны бүсгүйчүүддээ найзалж нөхөрлөн, эх дэлхийн сайхан бүсгүйчүүддээ эн зэрэгцэхээр чадварлаг гэдгээ харуулсаар явна. Тэрээр өчигдөр өөрийн шинэ зураг болон өөрийн сэтгэгдлийг олон нийтэд хүргэжээ. Тэрээр \”Хайнаны үзэсгэлэнт хотуудаар аялан, хүлээн авалт арга хэмжээнд оролцоод тун завгүй байна. #Хятад улс хурдацтай хөгжиж байгааг хараад бид нар, #Монголчууд удахгүй эх орны дэлхийн тавцанд өндөрт өргөн хөгжүүлж чадна гэсэн #итгэл #найдвар цээжинд амтагдаж байлаа. Та бүхний дэмжлэгээр өдөх бүр өчигдөрөөсөө илүү хүчтэй болж байна.\” хэмээн өөрийн фейсбүүк хаягт нийтэлжээ.
эх сурвалж: emegteichuud.mn