Ургацынхаа 80
хувийг алдаж, хүнд байдалд ороод буй Монгол Улс ОХУ-аас гурил импортлохоор тус
улсын газар тариалангийн бүс нутаг Омск мужийн Хүнс, хөдө аж ахуйн сайд Максим
Чекусовтой уулзжээ. Максим Чекусов Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж
хоёр талын хамтын ажилла-гааны асуудлаар хэлэлцжээ. Ургацаа алдаж, дотоодын
гурилны хэрэглээгээ хангаж чадахгүйн дээр ирэх жил тариа тарих үр тариагүй
болсон Монгол Улс Омскийн засаг захиргаатай байгуулсан гэрээний дагуу тус
мужаас гурил, үр тариа импортлож, тус бүс нутагт харин Монголоос мах
нийлүүлэхээр болжээ. Түүнчлэн хоёр тал харилцан нийлүүлэх бүтээгдэхүүний чанар,
үнэ, тээвэрлэлтийн хөлс болон бусад зүйлсийг хэлэлцсэн бөгөөд Омскийн
тариаланчид Монгол Улстай хамтран ажилласан арвин туршлагатай гэдгийг тус
мужийн Хүнс, хөдөө аж ахуйн яам онцолсон байна. Монголын төлөөлөгчдийн багийн
тэргүүн Л.Батсүх \”Энэ жил Монгол Улс гантай байснаас маш их ургац алдсан. Бид
нэг га-гаас 15-16 бус 3-4 тонн л тариа авсан. Бид 100-120 мянган тонн тариа
хураан авсан. Маш хангалтгүй” хэмээгээд \”Омск мужтай хамтран ажиллахыг маш
ихээр сонирхож байна” гэж хэлжээ. Дашрамд дурдахад, Монгол Улс Оросын олон
мужид мах нийлүүлдэг бөгөөд Омсктой харилцан ашигтай ажиллаж, мах нийлүүлэхээр
болжээ.
Э.Төгс