Бидний дунд Аяа нэрээрээ хүндлэгдсэн жүжигчин Ш.Алтанцэцэг Монгол улсын Гавъяат жүжигчин цол тэмдгээр 2015 оны 7-дугаар сард шагнуулсан.
23 жил урлагт зүтгэсэн түүний хөдөлмөрийг ард түмэн хүндлэн биширч, эзнээ олсон шагнал хэмээн олон хүн баярлаж байсан. Ш.Алтанцэцэг 1985 онд Багшийн дээдийн Кино драмын ангийг Доржсамбуу багшийн удирдлаган доор төгсөж, түүнээс хойш 30 жил урлагтай холбоотой амьдарчээ.
Тэгвэл гавьяат маань өчигдөр цолныхоо найраа нижгэр тэмдэглэлээ. Түүний найранд нэгэн үе хамтдаа тайзан дээр жүжиглэж явсан найз нөхөд, уран бүтээлчид, ангийхан, шавь нар нь хүрэлцэн иржээ. Ийнхүү гавьяат жүжигчин цол хүндэтгэсэн найр сайхан болж өндөрлөжээ. Авъяаслаг, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчиндээ дахин дахин баяр хүргэе.