Миссиссиппи мужид батлагдаад нэгхэн хоног өнгөрч буй үр хөндөлтийн хуулинд АНУ-ын шүүгч түр хугацаагаар хориг тавьжээ. 15 долоо хоногоос дээш хугацаатай урагт үр хөндөлт хийлгэхийг хориглодог байсныг шинэ хуулиар 10 хоног болгон чангатгасан уг хуулийг шүүгч Карлтон Рийвс ийнхүү түдгэлзүүлсэн байна.
Харин энэхүү хоригийг шүүмжлэгчид хүчирхийлэл болон цус ойртолтоос бусад тохиолдолд үр хөндүүлэх нь хууль бус үйлдэл хэмээн үзэж байгаа аж. Урьд нь Миссиссиппи мужид 20 долоо хоногоос дээш хугацаатай ураг хөндүүлэхийг хориглодог байжээ.
Шүүгч Рийвс, энэхүү шинэ хууль нь Миссиссиппичүүд нөхөн үржихүйн асуудлаа хяналттай байлгахын тулд бие махбодоо эрсдэлд оруулахад асар хурдацтайгаар нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа аж. Тэрээр “Энэхүү хуульд түр хугацаагаар хориг тавьж байгаа нь ямар нэгэн хохирол учруулахгүй, харин Нэгдсэн улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрх чөлөөгөө эдлэх олон нийтийн ашиг сонирхолд нийцэх болно” гэжээ.
Орчуулсан Б.Болормаа