Н.Энхбаярыг Шадар сайд болох нь гэж мөн ч олон хүн уурлаж бухимдаж мөн цөөн тооны хэдэн хүн баярлаж байгаа нь дамжиггүй. Тэдэн дундаас хамгийн их хэлмэгдэж байгаа нь яахын аргагүй Ц.Оюунбаатар. Шадар сайдын суудал гэдэг тийм ч амар олдоод байх суудал биш. Хэдийгээр шадар сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаал дээр байгаа ч \”Том ах\” Н.Энхбаярыгаа энэ суудалд суулгахын тулд үтэр түргэн гэгч нь өөрийн хүсэлтээр энэ суудлаас татгалзаж орхилоо.
Хэрвээ Ц.Оюунбаатар Н.Энхбаярын сүүл байгаагүй бол, хэрвээ Ц.Оюунбаатар батганы толгой байсан бол Н.Энхбаярт ингэтэл дарлуулж суухгүй нь лавтай байсан. Одоо яая гэхэв. Намбарын хүүгийн дор насан туршдаа сүүл явах хувь тавиланг сонгосон хүн тавилангаа дагахаас яахав.